Гал зогсоох гэрээг нэг өдрөөр сунгав
Египетийн нийслэл Каир хотноо Израйль, Палестины эрх баригчид Газын зурваст болж буй зөрчил мөргөлдөөнийг зогсоох асуудлаар хуралдаж байна. Палестины талаас “Маргаашнаас Газын зурвас хэрэгжиж буй гал зогсоох гэрээ хүчингүй болж, дайны бэлэн байдалд шилжсэн” гэж мэдэгджээ.
6
Хоёр тал удаан ярилцсаны эцэст гал зогсоох гэрээг нэг өдрөөр сунгасан гэж “ВВС” агентлаг мэдээллээ. Энэ тухай Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху хэвлэлийнхэнд ярьжээ. Тэрбээр “Газын зурваст ус агаар мэт адил хэрэгтэй байгаа гал зогсоох гэрээг удаан ярилцсаны эцэст 24 цаг буюу нэг өдрөөр сунгаж чадлаа. Энэ бол ахиц. Маргаашийн хуралдаанаар хугацаа дахин сунгагдаж магадгүй” гэжээ.
5
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний хүсэлтийн дагуу Израйль, Палестины эрх баригчид Каир хотноо уулзаж, энхийн хэлэлцээр хийж буй юм. Израйль, Палестины тал гал зогсоох гэрээг байгуулж чадсанаар АНУ-аас тус бүр 750 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж авахаар болсон гэж НҮБ-аас мэдэгдэв.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ