Жэки Чаны хүү хар тамхи хэрэглэжээ
Хятадын нэрт жүжигчин Жэки Чаны хүү 32 настай Жэйси Чан хар тамхи хэрэглэсэн хэмээн цагдаагийханд саатуулагдсан тухай “www.prachachat.net” мэдээллээ. Тэрбээр Тайваний уран бүтээлч 23 настай Кай Котой хамт баригдсан байна. Цагдаагийнхан Жэйси Чан, Кай Ко нарын цуснаас шинжилгээ авахад хар тамхи илэрсэн гэв. Тэднийг тодорхойгүй хугацаагаар баривчилсан бөгөөд Жэйси Чаны Бээжинд байрлах гэрийг нь битүүмжилж, шалгалт явуулж эхэлжээ.
5
Жэйси Чан хар тамхи хэрэглээгүй гэдгээ мэдэгдэж “Зураг авалтын үеэр хэвлийн хэсэгтээ бэртэл авсан учир, өвчин намдаах эм хэрэглэсэн. Тиймээс миний цуснаас хар тамхитай төстэй зүйл илэрсэн. Тамирчин хүн тэмцээнд орохоосоо өмнө ямар ч төрлийн эм хэрэглэж болдоггүй. Яагаад гэвэл эмэнд бага хэмжээгээр тайвшруулах үйлчилгээтэй хар тамхины хольц байдаг. Би уран бүтээлч хүн. Би үргэлж эм хэрэглэдэг” гэж хэлжээ.
5
Жүжигчин Кай Ко “Хагас жилийн өмнөөс нойрны дэглэм алдагдсан. Тиймээс байнга нойрны эм уудаг. Цагдаагийнханд баригдах үед нойрны эмийг согтууруулах ундаатай зэрэг хэрэглэсэн учир цуснаас минь сөрөг хариу гарсан” хэмээсэн байна.
5
Жэйси Чан өнгөрсөн жил согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож, 1.2 жил жолоо барих эрхээ хасуулсан юм.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ