Хөрсний гулгалт 160 хүнийг авч одов
Непал улсад хэдэн сарын турш орсон аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсч, нэг долоо хоногийн дотор 160 хүн амиа алдаж, 100 орчим хүн сураггүй алга болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь алс бөглүү тосгодын оршин суугчид аж. Непалын баруун хэсгийн Харь болон Саорун мужид аврагчид хүрч чадахгүй байгаа билээ. Тус мужид засмал зам тавигдаагүйгээс гадна хад, чулуу ихтэй учир аврагч нарт нэвтрэхэд хүндрэлтэй байгаа юм.
:
Тус улсын Ерөнхийлөгч Рам Баран Ядав амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, улсын сангаас 10 сая ам.доллар гаргаж, шаардлагатай бүс нутгуудад хүнсний тусламж үзүүлэхээр болжээ.
.
Саорун мужийн нэг сая иргэн 40 хоногийн турш гэрэл цахилгаангүй байгаагаас гадна хөрсний гулгалтын улмаас ундны усны эх үүсвэр нь бохирдсон байна. Непал улсад 4-8 дугаар саруудад борооны улирал болдог аж. Дөрвөн сарын турш орсон борооноос үүссэн хөрсний гулгалтын уршигаар 1500 иргэн амиа алдсан гэж Онцгой байдлын албанаас мэдэгдсэн байна.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ