Ассанж байршлаа өөрчлөхөөр болжээ

img

“Wikileaks” сайтын үндэслэгч 43 настай Жулиан Ассанж тун удахгүй Лондон дахь Эквадор улсын Элчин сайдын яамыг орхиж, өөр газар байршихаар болсон тухайгаа хэвлэлийнхэнд мэдэгджээ. Тэрбээр “Энд байх нь аюултай боллоо. Хоёр жилийн турш хамгаалалтадаа байлгасан та бүхэнд баярлалаа. Миний гарт байгаа нууц материалуудыг авахын тулд намайг хороож, гэр бүлийг минь сүрдүүлэхээс айж байна. Сүүлийн хэдэн сарын турш тус яамны ажилчдыг хүмүүс дагах болсон” гэж “ВВС” агентлаг ярьжээ.

5

Ассанж тус яамыг хэзээ орхихоо албан ёсоор мэдэгдээгүй байна. Британийн “Sky news agency” өмнө нь Ассанжийг эрүүл мэндийн байдал нь муудсаны улмаас тус Элчин сайдын яамнаас явахаар болсон хэмээн мэдээлж байсан юм. Ассанж “Хоёр жилийн турш нар үзэж, агаарт гараагүй болохоор хэний ч эрүүл мэнд зохих хэмжээгээр муудах болно. Тэгэхдээ эрүүл мэндийн шалтгаан намайг эндээс явуулаагүй” хэмээжээ.

5

Жулиа Ассанж 2012 оны сүүлээр АНУ-ын тагнуулын экс ажилтан Эдвард Сноуданаас улсын нууцын зэрэгтэй материал хүлээн авсаныхаа дараа Лондон дахь Эквадор улсын Элчин сайдын яаманд байрлах болсон билээ.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ogi :
humuus mini orost bgaa ni snoyden! ter julian assange-d medee ugsun hun.! assange uuriin web site-n deeree ter medeeg ni tavij shuugiulsan ni ter! assange odoo londond ecuadoriin elchingiin bairand orognoj bgaa ni unen! medee damjuulj bga hunee bitii muulj bldaa!
2014-08-20
zochin :
ene odoo yagaad ! sahal ni urgachihsan medee bicheed bna daa !
2014-08-19
111111:
сноудан орост байгаа л даа та өөрөө андуурч ээ
2014-08-19
йыбөө:
б.дэлгэрцэцэгээ ассанж орост ирээд их удаж байна даа та хэзээ нойрноосоо сэрээв
2014-08-19