Иракийн удирдлагуудыг шүүмжлэв
Өмнөд Солонгост айлчлал хийж буй Ромын хамба ламтан Францис Иракийн удирдлагуудыг ард түмнийхээ төлөө юу ч хийхгүй байна хэмээн шүүмжилсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр хоёр Солонгосын дайны үеэр салсан гэр бүлийн төлөөлөлтэй уулзаж байхдаа ийнхүү хэлсэн байна.
6
Хамба ламтан “Иракт дахин үймээн дэгдлээ. Өдөрт хэдэн зуун хүн хэн нэгний золиос болж харамсалтайгаар амиа алдаж байна. Тэдний амь насыг хамгаалж, эрүүл орчинг АНУ ганцаараа бүтээж чадахгүй. Иракийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, яамдууд, ажилчин анги, цэрэг гээд л бүхий л салбарыхан энэ бүх үймээнийг зогсоож, жаргалтай цагийг авчрах учиртай. Харин нэг том гүрний ард нуугдаж, ардчиллыг бүтээх нь эргээд сөрөг үр дагавартай. Хэдхэн дайчинтай хэт даврагчдыг хяналтадаа оруулж чадахгүй байгаа Батлан хамгаалах яаманд хэлэх үг алга. Иракийн Ерөнхийлөгч Фуад Масум гаднаас тусламж гуйхын оронд нөөц материалаа ашигла” хэмээн хэлжээ.
5
Францис мөн Британийн Ерөнхий сайд Дэвид Камерионд Иракийн асуудалд анхаарал хандуулахыг хүсч захиа явуулсан тухай “ВВС” агентлаг уламжлав. Британи улс өчигдөр 100 гаруй цэргийн зөвлөхөө Ирак руу илгээсэн билээ.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ