Обамад зөвлөгөө өгөв
Сагсанбөмбөгийн тамирчин Леброн Жеймс Ерөнхийлөгч Обамад зөвлөгөө өгсөн тухай “Rubasket.com” мэдээллээ. Тэрбээр Обамад хандаж “Нэг зүйлдээ бүү туйлшир. Мөн олон зүйлийг нэг дор бүү хий. Би нэг тоглолтод гурван онооны шидэлт таваас дээш удаа хийдэггүй. Зөвхөн хамгаалалт болон довтолгоондоо анхаарлаа хандуулдаг. Тиймээс л би үргэлж ялалт байгуулдаг. Таныг ажиглаад байхад та хэтэрхий олон ажлыг хийх гэж оролдож байна. Миний бодлоор гурван онооны шидэлт заримдаа тийм ч оновчтой байдаггүй” гэж “Euro news” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ. Леброн Жеймс ярилцлагынхаа төгсгөлд “Ерөнхийлөгч өмнө нь надад зөвлөгөө өгч байсан. Тэр зөвлөгөөг нь одоо өөрт нь хэлмээр байна. “Гурван нүүдэл урагшлаад хоёр нүүдэл ухар” гэж” хэмээсэн байна.
5
Леброн мөн Фергюсон хотод амиа алдсан өнгөт арьст хүүгийн гэр бүлд тусламж үзүүлэхээ амлаж, твиттерээр холбогдохыг хүссэн байна. NBA-ийн зарим тамирчин хар өнгийн оймсоор жигдэрч, эсэргүүцлээ илэрхийлжээ.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ