Тайландын нийслэл Бангкок хотноо байгалийн маш ховор үзэгдэл тохиосон тухай “www.bangkokpost.com” мэдээллээ. Өнгөрсөн амралтын өдрөөс эхэлж орсон борооны дараа Бангкокийн тэнгэрт давхар солонго татсан байна. Хотын иргэд давхар солонго татсан явдлыг сайнаар билэгшээж, баярын парад зохион байгуулж “Бангкок хотыг бурхан ивээг” хэмээжээ.
6
Тус улсын удирдлагууд ч давхар солонго татсан явдлыг сайнаар ерөөж, бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн бодитоор цацахыг хүсчээ. Цаг уур судлалын хүрээлэнгээс нь “Дэлхийн түүхэн хэзээ ч давхар солонго татаж байгаагүй” гэж мэдэгджээ. Өнгөрсөн хоёрдугаар сард төрийн эрхийг гартаа авсан генерал Прают Чан өөрийн твиттер хаягтаа “Анх удаа давхар солонго Бангкокийн тэнгэрт мандлаа” хэмээн жиргэжээ.
5
Б.Дэлгэрцэцэг