Дүрвэгсдийн цуваа руу пуужин харвав
Украины зүүн хязгаарын Луганск мужаас хөдөлсөн дүрвэгсдийн цуваа “Novosvitlivka” тосгоны ойролцоо пуужинд өртсөн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Украины Засгийн газар тус халдлагийн цаана салан тусгаарлагч, босогчид байгаа гэжээ. Харин салан тусгаарлагчид энэхүү хэрэгтээ ямар ч холбоогүй гэдгээ Ерөнхийлөгч Петр Порошенкод мэдэгдэж, нэрээ цэвэрлэхийг хүссэн байна.
а
Украины армийн хэвлэлийн төлөөлөгч Андрей Люсенко ярихдаа “Луганск мужаас гарч явсан дүрвэгсдийн цуваа руу “Град” хэмээх жижиг оврын пуужингаар харвасан. Харин удалгүй 100-аад зэвсэглэсэн босогчид дайрч, дүрвэгсдийг тээвэрлэж явсан ачааны машинуудыг эзлэхийг завдсан” гэв. Гэнэтийн дайралтын үеэр 15 хүн амиа алдаж, гурван хүн гэмтсэн аж. Амиа алдсан иргэдийн долоо нь бага насны хүүхэд байжээ.
а
Порошенко “Дүрвэгсдийг тээвэрлэж явсан ачааны машинууд “цагаан туг” мандуулсан байсан. Тиймээс салан тусгаарлагчид армийн машинуудтай андуурах үндэслэл байхгүй” гэв. Донецкийн Бүгд найрамдах улсын парламентын тэргүүн Владимир Макович “Энэ бол Порошенкогийн явуулга. Тэр биднийг хийгээгүй хэргийн төлөө шийтгэхийг хүсч байна” гэжээ.
х
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ