Баатар нисгэгчдийн хөшөөг хүлээлгэж өгөв

img

Халхын голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар Төмөр замын хамт олон ЗХУ-ын хошой баатар нисгэгчид болох Г.П.Кравченко, С.И.Грецевиц нарын хөшөөг ОХУ-ын нийслэл Москвад бүтээснээ Монгол цэргийн музейн сан хөмрөгт хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.

о

“Халхын голд хамгийн их онгоцтой агаарын тулалдаан болсон түүхтэй. Энэ ч утгаараа бид энэхүү хоёр баатар нисгэгчийн хөшөөг сонгож бүтээлгэхээр болсон юм. Манай байгууллагаас Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулж, Зайсан толгой дахь Хувьсгалт Монгол танкийн хөшөөг өөрсдийн хөрөнгөөр сэргээн завсарлаж, Халхын голын нутгаар Монгол-Оросын залуусын хамтарсан тойрон аяллыг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Цаашдаа олон талт хамтын ажиллагааг зохион байгуулах болно” хэмээн УБТЗ-ын дарга Г.Сэрээнэндорж хэлсэн юм.

о

Монгол цэргийн музейн хамт олон ойн баярыг тохиолдуулан “Халхын гол-75” үзэсгэлэнг дэглэн гаргаж байгаа бөгөөд нийт 200 гаруй түүхийн үзмэр, эд өлгийн зүйлс багтаж байгаа аж. Москвагаас хүрэлцэн ирсэн хоёр баатар нисгэгчийн хөшөөг мөн энэхүү үзэсгэлэнд тавих юм байна.

о

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шүүмжлэгч:
comment бичиж байгаа хүмүүс зарим нэгэн юмны учрын олдоггүй юм шиг байгаан бүхий л зүйлийг муу сөрөг талаас нь хараад бичээд байна. гэхдээ энэ нь тухайн хүний сэтгэгдэл л юм да чаваас.
2014-08-20
bibish:
ene nuhur hariultyig ystoi 5-0 geecheer ugchee
2014-08-19
зочин:
иймхэн юм хараад ойлгохгүй чи .......юм да хадаг гэдэг чинь хүндэтгэл за чамайг хорвоогоос буцах үед чинь бас энэ хадаг л хучих байх сайн бодож байж бич за
2014-08-19
зочин:
пионерт элсүүлчээ юү. улаан галстуктай л байсышд. хөх болчоо юу.
2014-08-19