Цөмийн туршилт хийнэ гэж мэдэгдэв
АНУ болон Өмнөд Солонгосын 2000 гаруй цэрэг Солонгосын хойгийн ойролцоо өчигдрөөс эхэлж 14 хоногийн хугацаатай хамтарсан цэргийн сургуулилт хийж эхэлсэн тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Хоёр орны хамтарсан хээрийн сургуулилтаас үүдэж Хойд Солонгос дайны бэлэн байдалд шилжиж, Солонгосын хойгийн ойролцоо 7-8 ширхэг ойрын болон дунд тусгалын пуужин байршуулж, явган цэргийн ангийнхан хээрийн сургуулилтыг хийж эхэлсэн хэмээн Өмнөдийн тагнуулууд мэдээлэв.
1
Тус хээрийн сургуулилтыг удирдагч Ким Чен Ун удирдаж байгаа аж. Тэрбээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэд хандаж “хоёр орны хамтарсан цэргийн сургуулилтаа цуцлахгүй бол пуужин бус цөмийн туршилт хийнэ” хэмээсэн гэнэ. Энэ тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ким Бон У хэлжээ.
1
Ким Чен Ун “Хамтарсан цэргийн сургуулилтаа цуцалж, Солонгосын хойгт байршаад буй цэргээ татсан тохиолдолд пуужин харвахгүй. Харин эсэргүүцвэл цэргийн сургуулилт хийж буй объект алсын тусгалтай пуужин илгээх болно. Мөн АНУ-ын Батлан хамгаалах яам ямар нэгэн байдлаар эсэргүүцэж, дарамт учруулсан тохиолдолд сануулга өгөхгүйгээр цөмийн туршилт хийж, Өмнөд Солонгосчуудыг хүйс тэмтрэх болно” гэж мэдэгджээ.
Энэхүү мэдэгдлийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хойд Солонгос ямар ч аргаар эсэргүүцлээ илэрхийлсэн цэргийн сургуулилтаа хугацаанаас өмнө цуцлахгүй гэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ