Францис Иракт айлчлал хийхийг хүсэв

img

Ромын хамба ламтан Азийн орнуудад хийж буй шашны айлчлалаа өндөрлүүлж өчигдөр Ватикан хотноо хүрэлцэн ирсэн тухай “ВВС” агентлаг мэдээлэв. Хамба ламтан итгэгч түмэнтэйгээ уулзаж байхдаа дайны гал дахин дүрэлзэж эхэлсэн Ирак улс руу айлчлал хийхээ мэдэгдэж, гэмгүй хохирогч болсон хүмүүст бурханы үгийг дамжуулах бодолтой байгаагаа уламжилжээ.

1

Тэрбээр “Би айхгүй байна. Иракт очвол миний амь нас, аюулгүй байдал яах бол зэрэг утгагүй шалтгаанаас эмээхгүй байна. Би өөрийн биеэр Иракийн нөхцөл байдалтай танилцахыг хүсч буй. Иракийн Засгийн газар болон ард түмэнд нь итгэл, итгэлцэл хэрэгтэй” гэж хэлжээ.

Харин Ромын католик, Зүүн католик сүмүүд “Хамба ламтанг Ирак улс руу айлчлал хийх хэтэрхий аюултай. Мөн хамба болон итгэгч түмний аюулгүй байдлыг хамгаалахад асуудалтай” хэмээн мэдэгджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ