Порошенког эх орноосоо зугтахыг харах болно

img

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр Луганск мужаас хөдөлсөн дүрвэгсдийн цуваа руу пуужин харваж, 10 гаруй иргэний аминд хүрсэн буруутанг салан тусгаарлагч нар хэмээн мэдэгдлээ. Ерөнхийлөгч төв телевизээр амиа алдсан хүмүүсийн гэр бүл болон сэтгэлийн шархтай үлдсэн ард түмнээсээ уучлалт гуйж “Тайван амгалан орныг минь эмх замбараагүй явдал руу хөтлөн оруулсан салан тусгаарлагч болон босогч нарыг ямар ч аргаар хамаагүй шийтгэж, иргэдийнхээ амь насыг нэхэх болно. Тэд зүүн хязгаарын хотуудад эмх журам тогтоохыг оролдож буй армийнхантай сөргөлдөж буй нь буруу хэрэг. Тэднийг өнөөдөр л дарахгүй бол Украинд хэтэрхий аюултай” гэсэн байна.

1

Донецкийн Бүгд найрамдах улсын парламентын тэргүүн Владимир Макович “Порошенкогийн цэргүүд дүрвэгсдийн цуваа руу пуужин харвасан. Нотлох баримт ч байгаа. Тэд АНУ-тай хамтарч Малайзын агаарын тээврийн “МН17” онгоцыг дэлбэлсэн мөртлөө бурууг бидэн рүү чихсэн. Тун удахгүй Порошенко өмнөх Ерөнхийлөгч Виктор Янукович шиг эх орноосоо зугтахыг харах болно. Бидний гарт хангалттай баримт байна” хэмээн хэлжээ.

Оросын талаас дүрвэгсдийн цуваа руу Засгийн газар, салан тусгаарлагч нарын аль нь ч халдсан бай ард түмнээ айлгахгүй байхыг хүссэн тухай “www.kiyvpost.com” мэдээллээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

".".........:
hudalch poro*nko zailaa.
2014-08-20