Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдад мэдэгдэл хийж АНУ-ын Ерөнхийлөгч болон Батлан хамгаалах яамыг Иракт болж буй мөргөлдөөнд оролцохгүй, Засгийн газарт дэмжлэг, санхүүгийн тусламж үзүүлэхгүй байхыг хүссэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Бакар аль-Багдад Обамад хандаж, Багдад хотын хил орчимд байршаад буй хуаран руу нь агаараас цохилт өгөхгүй байхыг сануулжээ. Мөн олон нийтийн сүлжээнд тус бүлэглэлийн дайчид “АНУ агаараас цохилт өгсөн хэвээр байвал гэмгүй иргэдийг нэг нэгээр нь хороох болно” гэж заналхийлсэн видео бичлэг байршуулсан байна. Тус видеод гэмгүй иргэдийг овоо хараандаа оруулсан дүрс бичигдэж “Энэ хүмүүсийн амь үнэхээр хөөрхийлөлтэй юм. Би хүсвэл тэднийг одоо ч устгаж болно” гэжээ.
5
Обама “Ганц видео бичлэгээр нэг гүрнийг айлгах нь утгагүй хэрэг. Та бүхэн биднийг сүрдүүлсэний оронд бууж өгөх нь аюулгүй” хэмээсэн байна.
5
Тус бүлэглэлийн дайчид өчигдөр нийслэл Багдадаас холгүй байрлах Арбил хот руу дайрч 70 гаруй иргэнийг устгаж, 100 гаруй охидыг хулгайлсан тухай Ерөнхий сайд Хайдар аль Абади мэдэгджээ. Тэрбээр “Халифын вант улс” бүлэглэлтэй тулалдахад хүч дутаж байна. Бидэнд туслалцаа үзүүлнэ үү” гэжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |