Лопез экс найз залуутайгаа эргэн нийлэв

img

Дуучин, жүжигчин Женнифер Лопез экс найз залуутайгаа эвлэрсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. 45 настай дуучин бүсгүй өөрөөсөө 18 насаар дүү бүжигчин Смарт Каспер гэх залуутай хоёр жил гаруй хугацаанд дотно харьцаатай байсан ч өнгөрсөн зургадугаар сард тэрбээр Касперийг хаяснаар тэдний харилцаа төгсгөл болсон юм.

5

Тэгвэл хосууд өнгөрөгч даваа гаригт хамтдаа нэг машинд сууж явсан талаар сайтууд мэдээлжээ. Гэрчүүдийн хэлсэнээр “Каспер жолоо барьж, хажуугийн суудалд нь Лопез суусан байсан. Мөн их л дотно инээлдэн яваа харагдсан” гэжээ.

6

Харин ойрын эх сурвалжийн мэдээлсэнээр “Тэд бие биедээ маш их хайртай. Хуримаа хийхийг ч хүсдэг. Лопез Касперээс харилцаагаа тасласны дараа сэтгэл зүйн зөвлөгөө хүртэл авсан. Тиймээс тэд хэзээ ч салахгүй” гэв. Женнифер найз залуугаасаа салсаныхаа дараа Максим гэх бүжигчинтэй дотно харилцаа үүсгээд амжсан билээ.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
смарт каспер chin ene oyuna egchiin xuuxed yum bna.
2014-08-21
oyuna:
jlopes bayrtai baigaa bol bi tyyniii toloo bayrtai baina, bi jlopes - g delkhiin khyykhed zaluuchuudiin tsagiig zugaatai saikhan ongorookhod ooriin amidralaa zoriulsan khymyysiin neg gej boddog ter ikh duu, khogjim, kino, contsert khiikhec bykh amidarlaa ar geree orkhij baij khiideg. ( bykh duuchin jyjigchin , urlagiin ajiltan khymyys) mini khubid naiz zaluutaiga ergej niilsen bol bayrtai baina
2014-08-20
oyuna:
ynekheer setgeltei bol yagaad bolokhgyi gej , aldaa l biz! ybaldsan gekh emegteitei tokhioldliin chanaraar ybalsan uu? roman yysgesen yy? gedgiin khoorond tom ylgaa bainaa erno oorsdoo khoorondoo bolj baival , khymyys yu ch gej khelj yrij bichij bolno
2014-08-20