Хүнсний бүтээгдэхүүний үнэ 40 хувиар өсчээ
Энэ сараас эхлэн Европын холбоо болон АНУ тэргүүтэй 11 улсаас хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхийг ОХУ хориглосон билээ. Харамсалтай нь энэхүү хоригоос болж тус улсад хүнсний бүтээгдэхүүний үнэ 40 хувиар өссөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Москва хотноо тахиа, гахайны махны үнэ 50 хувиар нэмэгдсэн бол бяслаг болон үхэр, хонь, адууны мах 15 хувиар тус тус нэмэгдсэн гэж Хүнс, хөдөө аж ахуйн сайд Алексей Васильевич Гордеев хэлжээ.
1
Харин Засгийн газраас өргөн хэрэглээний барааны үнэ өмнөхөөсөө 10 хувиар нэмэгдсэн хэмээн мэдээлсэн ч бүх төрлийн мах 25 хувиар нэмэгдсэн гэж Үйлдвэрчний эвлэлээс мэдэгдэж, энэ долоо хоногийн сүүлээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа Путинд сануулжээ. Үйлдвэрчний эвлэлийн дарга Николай Ритц “Хүмүүсийн хамгийн их хэрэглэдэг бүх төрлийн загас 40 хувь, Хятад, Японоос импортлодог алим гурав дахин нэмэгдсэн. Путин бардам зангаасаа болж, ард түмнийхээ ходоодоор тоглож байна. Бидний түрүүвчинд байгаа мөнгөөр хангалттай ч хүнс цуглуулж чадахгүй байна. Эсвэл бидний цалин, урамшууллыг нэм” гэж хэлжээ.
Нийслэл хотод өнөөдрөөс эхлэн нэг килограмм гахайн махны үнэ 10 рублиэр нэмэгдсэн гэж Москва хотын Худалдаа үйлчилгээний хэлтсийн тэргүүн Алексей Немерюк ярьсан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ