Путин Порошенкотой уулзана

img

Беларусийн нийслэл Минск хотод энэ сарын 26, 27-ны  өдрүүдэд Украин, Европын холбоо болон Евроазийн холбооны тэргүүнүүдийн гурван талт уулзалт зохион байгуулагдахаар болсон гэж Европын холбооны хэвлэлийн албанаас мэдэгдэв. Тус уулзалтаар Украины Европын холбоотой байгуулсан Чөлөөт худалдааны гэрээ, эрчим хүчний хангамж зэрэг олон асуудлыг хэлэлцэхээр болжээ. Евроазийн холбоонд ОХУ, Беларусь, Казахстан улсууд багтдаг билээ.

1

Энэхүү уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Украины ерөнхийлөгч Петр Порошенко, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Беларусын ерөнхийлөгч Александр Лукашенко болон Европын комиссын Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал хариуцсан комиссар Кэтрин Эштон, Европын холбооны эрчим хүчний бодлого хариуцсан комиссар Гюнтер Эттингер нар оролцохоор болжээ.

1

Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “AFP” агентлагт ярихдаа “Украин болон Оросын төрийн тэргүүн нар энэ сарын 27-нд уулзаж, зүүн хязгаарын асуудлаар ярилцахаар болсон” гэжээ. Харин Украины ерөнхийлөгч Порошенко “Энэ үеэр Путинтэй уулзах нь сайн талтай” хэмээсэн байна.

Тэд хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сарын 8-нд Францын нийслэл Парис хотод зохион байгуулагдсан холбоотны цэргүүд Нормандид газардсаны ойг тэмдэглэх үеэр билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
putin nasaar olon ah zajilahgui zailgih bailgui
2014-08-20
дурак:
хоёр мал жирийн ард түмнээ алаад бас чихээ дарчихсан инээж гэнэ.
2014-08-20