Сэтгүүлчийг цаазаар авч буй бичлэгээ байршуулжээ

img

АНУ-ын иргэн, Франс пресс агентлагийн сэтгүүлч, гэрэл зурагчин 37 настай Жеймс Фоулиг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид цаазаар авч буй видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 2012 оны нэгдүгээр сард Жеймс Фоулиг Иракт сурвалжлагаар явж байхдаа тус бүлэглэлийн дайчдад олзлогдсон юм. АНУ-ын Засаг захиргаа иргэнээ буцаан авах хүсэлтээ хэд хэдэн удаа илэрхийлж байсан ч бүтээгүй билээ.

1

Дайчид хэлэхдээ “АНУ-ын агаарын нисэх хүчин бидний гэр орон, хуаран руу агаараас цохилт өгч буй учир энэ залууг цаазалж байна” гэжээ. Тус бичлэг “Youtube.com” дээр тавигдаад таван минутын дараа устгагдсан байна. Дүрс бичлэгийг устгахыг Цагаан ордноос шаардсан гэж тус сайтаас мэдэгджээ. Франс пресс агентлагийн эрхлэгч Кадобнов Юрий “Энэ мэдээллийн баттай эсэх нь тодорхойгүй байна. Бидэнд хангалттай мэдээлэл алга. Тиймээс Фоулигийн гэр бүлийнхэнтэй хамт хүлээхээс өөр арга алга” гэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

teneg mal hvn bish :
galzuu..........
2014-09-15
unaa:
yamar zorigtoi zaluu be. heevneg bj bhiin.
2014-08-21
зочин:
ану лус гүрнүүдийг хэтэрхий үймүүлэн хутгасны гай нь энгийн иргэд олноор золиосонд өртөж байна . ойрхи дорнод, укриан гээд ямар олон улсын иргэд олноор өртөж байна. хооронд нь яс хаяаап алсаас удирдан өөрсдийнх гараар өөрсдийг нь нухчин тухайн улс үндэстэнг иргэний дайнд оруулж, дундаас нь ану ашиг олох юм аа. хүн ардаа......
2014-08-21
buzar:
googleer haihgui yu bna leeshd. ee burhan min iim nugeltei buzar hunii unergui muusain laluudiig amerkchuud bugdiin bombogdoj alval taarna.
2014-08-21
йыбө:
бичлэг нь хаана байгаа юм?
2014-08-20