Өөрийгөө Бейонсегийн охины тээгч эх гэв
Тина Силс гэх эмэгтэй “Eonline.com” сайтад дуучин Бейонсегийн охиныг тээсэн, тээгч эх гэдгээ ярьсан байна. Тэрбээр “2012 оны нэгдүгээр сарын 7-нд төрсөн Жей Зи, Бейонсегийн охин Блю Айви Картерыг 10 сарын турш тээж, төрсөнийхөө дараа дуучинд өгсөн. Тэр надад чамлахааргүй мөнгө өгсөн гэдгийг хэлье. Би 2011 оны сүүлээр Жей Зигийн гэр бүлтэй маш нууц зэрэглэлтэй гэрээ байгуулж, эсийн аргаар жирэмсэн болсон. Би нэг жилийн турш Бейонсегийн бэлдэж өгсөн байшин байрлаж, бэлдэж өгсөн хоолыг нь иддэг байсан” гэжээ.
1
Тина Силс төгсгөлд нь “Блю Айвиг өөрийнхөө охин гэдгийг батлахын тулд хэд хэдэн удаа шүүхэд гомдол гаргасан ч би ялагдал хүлээсэн. Бейонсе намайг тэтгэх хэрэгтэй. Би охиных нь жинхэнэ ээж. Надад 100 мянган ам.доллар хэрэгтэй байна. Бейонсе энэ зэргийн тусламж үзүүлэх хэрэгтэй. Бас охинтойгоо уулзмаар байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
1
Шүүх болон сэтгүүлчид түүний үгэнд итгэхээс зайлсхийж буй юм. Учир нь Тина Силс 2013 онд реалити шоуны од Ким Кардашиан болон Британийн гүнж Кейт Миддлтоны хүүхдийг тээж байсан хэмээн “Time” сэтгүүлд ярьж байсан удаатай аж.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ