Либерид хөл хорио тогтоов
Баруун Африкт дэгдэж буй Эбола вирусын улмаас Либери, Сьерра Леон, Нигер, Гвиней орнууд онц байдал зарласан билээ. Тус улсуудад өнөөдрийн байдлаар 1798 хүн амиа алдаж 1200 хүн халдвар авсан гэж ДЭМБ-аас мэдээлэв. Либери улсын ерөнхийлөгч Эллен Жонсон Серлиф улсдаа хөл хорио тогтоож буйгаа мэдэгдэж, 14 хоногийн хугацаанд хилээ хаах шийдвэр гаргажээ. Тэрбээр мэдэгдэл хийж Эбола вирус Либери улсад заналхийлж буй учир оройн 21.00-06.00 цаг хүртэл хөл хорио тогтоохын зэрэгцээ нийслэл Монрови хотын хоёр ч дүүргийг тусгаарласан гэжээ.
1
Өнгөрсөн амралтын өдөр Либерид халдвар авсан иргэдийг байрлуулаад буй байгууламж руу зэвсэгт этгээдүүд халдаж, тэдний хэрэглэж байсан цагаан хэрэглэл, гудас зэргийг хулгайлсан билээ. Энэ үеэр халдвартай 17 иргэн оргосон ч 48 цагийн дараа Монрови хотын нэгэн дүүргээс баригдсан юм. Гэмт этгээдүүд тэднийг Эбола вирусыг олон хүнд тараавал мөнгө өгнө хэмээн амласан учир оргосон гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ