"Койка"-ын буцалтгүй тусламжаар нөхөн сэргээлт хийнэ
БОНХЯ, Солонгосын “КОЙКА” байгууллагатай хамтран “Уул уурхайн сөрөг нөлөөллийг бууруулах менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
о
Хамтран ажиллах санамж бичигт УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайд С.Оюун, БНСУ-ын “КОЙКА”-ын Монгол дахь суурин төлөөлөгч Чой Хын Ёл нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Дөрвөн жил хэрэгжих уг төслийн хүрээнд уул уурхайн нөхөн сэргээлт хийх мэргэжилтнийг чадавхжуулах сургалтын төвтэй болох юм байна.
л
Мөн хоёр тал уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчинд ээлтэй уул уурхайг нэвтрүүлэх, нөхөн сэргээлтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. “КОЙКА”-ын буцалтгүй тусламжийн 7.8 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих төслийн хүрээнд уул уурхайн ашиглалтаас нөхөн сэргээгдэлгүй орхигдсон газарт жишиг нөхөн сэргээлт хийх боломж бүрдэх юм байна.
о
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ