Тэйлор Свифт шинэ үнэртэн гаргажээ
Кантри дуучин Тэйлор Свифт “Wonderstruck” хэмээх шинэ үнэртэн гаргасан тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Шинэ үнэртэний нээлт өчигдөр Лас Вегас хотноо болсон аж. Нээлтэд Селена Гомез, Майли Сайрус, Тайра Банкс, Сандра Баллок, Роберт Паттинсон зэрэг алдартнууд урилгаар оролцсон байна.
5
Тэйлор Свифт 2009 онд “Nice”, 2011 онд “Someda” хэмээх үнэртэн гаргаж байсан юм. “Nice” хэмээх үнэртэн нь 100 мянган зарагдаж, түүхэн амжилт тогтоож байжээ. 2001 онд попын хатан хаан Мадоннагийн “Hi Guys” хэмээх үнэртэн 80 мянган хувь зарагдаж байжээ. Холливуудын ихэнх уран бүтээлч өөрийн гэсэн үнэртэнтэй бөгөөд тэдний 90 хувь нь 1000 ширхэгээс илүү зарагдаагүй гэнэ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ