Рианна хүүхэд үрчилж авна

img

Дуучин Рианна Өмнөд Суданаас хүүхэд үрчилж авахаар болжээ. Энэ тухай дуучны бие төлөөлөгч Эштон www.dailymail.co.uk сайтад ярьсан байна. Тэрбээр “Рианна сүүлийн үед гэр бүлтэй болохыг хүсч байгаа. Тэгэхдээ нөхөртэй болоход бэлэн биш гэсэн. Тэр их сайн охин. Рианна зовж үзсэн учир нэг ч гэсэн хүүхдийг жаргалтай болгохыг мөрөөдөж байгаа. Тэгэхдээ тэр буурай хөгжилтэй нэг орноос 1-2 настай охин хүүхэд үрчилж авахаар ярьж, бичиг баримтаа цуглуулж эхэлсэн” гэжээ.

6

Сэтгүүлч түүнээс аль улсаас хүүхэд үрчлэх бодолтой байгааг нь асуухад “Рианна Өмнөд Суданаас хүүхэд үрчилж авна гэж хэлсэн. Тэгэхдээ Сири улсаас ч байж магадгүй” гэж хариулжээ.

6

Рианна сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүү бизнесийн салбарыг сонирхож буй. Тэрбээр хамгийн сүүлд төрөлх нутагтаа хөлбөмбөгийн шигшээ баг худалдан авахаар гэрээ байгуулж, 11 сая ам.доллароор газар худалдан авсан юм. Уг газартаа бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд зориулж сургууль байгуулна гэдгээ хэлсэн билээ.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ