Хэлли Бэрри нөхрөөсөө сална

img

Холливуудын нэрт жүжигчин Хэлли Бэрри нөхөр Оливьер Мартинесээс салахаар болжээ. Хосууд өнгөрсөн онд Итали улсад хуримаа хийсэн юм. Гэрчүүдийн мэдээлсэнээр Хэлли Бэрриг Лос-Анжелес хотноо олон ангит киноны зураг авалтад орж байх үеэр Оливьер Мартинес нэг бүсгүйтэй Нью Йорк хотоор зугаалж, цагийн хамтдаа өнгөрүүлсэн гэнэ.

6

Тэд энэ үйл явдлын дараа тусдаа амьдрах болсон ч өнгөрсөн амралтын өдөр Оливьер Мартинес Техас мужид байрлах гэрээсээ нүүж, найзындаа очсон гэжээ.  Энэ явдлын дараа жүжигчин бүсгүй зураг авалтаа хойшлуулж, хүүхдүүдийнхээ хамтаар Хавай арал руу амрахаар явсан тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Тэрбээр эргэж ирсэнийхээ дараа нөхрөөсөө салахаар болсон гэж Хэллигийн дотны найз жүжигчин Сандра Баллок “NBS” телевизэд ярилцлага өгч байхдаа ам алджээ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene hun nuhuruusuu salahad mongolchuudad haramsaltai eswel gunigtai zuil boloh yum uu uur uudtei medee alga uu
2014-08-21