Гал зогсоох гэрээ хүчингүй болов

img

Газын зурваст хэрэгжиж буй гал зогсоох гэрээ хүчингүй болсныг Израйлийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху “Ройтерс” агентлагт мэдээлжээ. Израйлийн арми болон Палестины хэт даврагч “Хамас” бүлэглэлийн дайчид өчигдөр хоорондоо харилцан гал нээсэн байна. Ерөнхий сайд “Эхэлж “Хамас” бүлэглэл гэрээгээ зөрчсөн. Тэд өчигдөр 16.00 цагийн үед манай өмнөд нутаг руу ойрын зайн тусгалтай “NG 126” пуужин харвасан. Тиймээс Газын зурваст байршаад буй Израйлийн арми хариу цохилт өгсөн” гэж хэлжээ.

1

Хэдхэн хоногийн өмнө Израйль болон Палестины удирдлагууд Газын зурваст 24 цагийн хугацаатай гал зогсоох гэрээг байгуулж чадсан билээ. Палестины талаас мэдээлсэнээр “Гал зогсоох гэрээ дуусахаас гурван цагийн өмнө хүчингүй болсон. НҮБ-ын шинжээчид эхэлж хэн гал нээсэн болохыг шалгаж байгаа” гэжээ.

1

Мөн Израйлийн агаарын довтолгооноос хамгаалах систем Палестины төрийн далбаатай хоёр пуужинг илрүүлэн устгажээ. Энэ үйл явдлын дараа Израйлийн Ерөнхийлөгч Шимон Перес Каир дахь уулзалтад оролцож буй төлөөлөгчдөө эргүүлэн татсан бөгөөд Газын зурвас руу пуужин харвах, цэргийн ажиллагаа явуулах зарлигт гарын үсэг зурсан тухай  “ВВС” агентлаг мэдээллээ.

Гэнэтийн дайралтын улмаас Палестины 11 иргэн амиа алдаж, 100 гаруй иргэн шархтсан тухай “Улаан загалмай” нийгэмлэгээс мэдээлэв.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ