Хятадын нүүрсний уурхайд дэлбэрэлт болжээ

img

Хятадын Хуанан хотод байрлах нүүрсний уурхайд дэлбэрэлт болж 27 уурхайчин амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус уурхайд дэлбэрэлт болохоос өмнө 79 уурхайчин ажиллаж байсан байна. Аврагчид 39 уурхайчинг аварсан бол 25-45 насны 13 уурхайчинтай холбоо тасарсан гэв.

1

Аврах албанаас мэдээлсэнээр тус уурхайд хий дэлбэрсэн учир уурхайчид нурангид даруулсан гэжээ. Цагдаагийнхан нүүрсний уурхай эзэн Юу Фунг гэгчийг баривчилж мэдүүлэг авч эхэлсэн гэж “Синьхуа” агентлаг уламжлав. Энэхүү нүүрсний уурхайд өдөр бүр осол гардаг бөгөөд сард 10 дээшгүй уурхайчин амиа алддаг аж.

1

Сурагггүй байгаа уурхайчдын таван нь эмэгтэй гэж аврах албаны дарга Лу Шиан Фу хэвлэлийнхэнд мэдэгджээ. Аврах ажиллагаанд тус уурхайн 40 уурхайчин нэгдэж, дэлбэрэлт болсон обьект руу нэвтэрсэн байна. Аврах алба тэднийг уурхайн зохион байгуулалтыг хамгийн сайн мэдэх учир аврах ажиллагаанд оролцохыг зөвшөөрчээ. Амиа алдсан уурхайчдад гурван сарын цалинг нь нөхөн олгохоор болжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ