Засгийн газраа эсэргүүцэж суулт зарлав

img

Пакистаны нийслэл Исламабад хотын 10 мянга гаруй оршин суугч Засгийн газраа эсэргүүцэж, эмх замбараагүй байдал үүсгэсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэд Засгийн газраа өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, ард түмний нуруун дээр хэтэрхий хүнд ачаа үүрүүлж, өөрсдөө баян чинээлэг амьдарч байна хэмээн буруутгажээ.

7

Тус улсад ганцхан сарын дотор мах, сүү, архины үнэ 25 хувиар өссөнөөс гадна их, дээд сургуулийн сургалтын төлбөр ямар ч шалтгаангүйгээр 15 хувиар нэмэгдсэнийг иргэд эсэргүүцэж, Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдаа энэ асуудал дээр анхаарлаа тавихыг шаардсан байна.

6

Жагсаалд оролцож буй иргэд гурав хуваагдаж нэг хэсэг нь Засгийн газрын өмнө суулт зарласан бол нөгөө хэсэг нь Хүнс хөдөө аж ахуйн яамны гадна сайдаа гарч ирэхийг шаарджээ. Харин гурав дахь хэсэг буюу их, дээд сургуулийн 2000 гаруй оюутан Исламабад хотоос 10 км цаана орших Ихер хотод байрлах Ерөнхийлөгч Асиф Али Зардаригийн гэрийн гадна суулт хийж буй аж. Оюутнуудыг тусгай хамгаалалтынхан хүчээр тарааж, ихэнх оюутныг баривчилжээ.

6

Засгийн газар, яамны гадна цугларсан жагсагчдыг даралттай ус болон нулимс асгаруулагч ашиглаж тараасан гэв.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ