Сноудан сэтгүүлийн ковер болов

img

АНУ-ын тагнуулын экс ажилтан Эдвард Сноудан “Wired” сэтгүүлийн ковер болсон тухай “Tyger.ac” сайт мэдээлэв. Сноудан Орост түр хугацаагаар байршиж эхэлсэнээс хойш хэд хэдэн удаа телевиз болон сонинд ярилцлага өгч, өөрийгөө урвагч бус эх оронч хэмээн мэдэгдсэн билээ. Тэрбээр хамгийн сүүлд Америкийн “NBS” телевизийн “Хатуу яриа” нэвтрүүлэгт урилгаар оролцож, байр сууриа илэрхийлсэн юм.

6

Сноудан өчигдөр худалдаанд гарсан “Wired” сэтгүүлийн ковер болжээ. Тус сэтгүүлийн сэтгүүлч Жоннатхан Ловер болон гэрэл зурагчин Кармен Хэнг нар Сноуданыг удаан гуйсны эцэст зөвшөөрүүлсэн байна. Сноудан сэтгүүлийн нүүр хуудас дээр АНУ-ын төрийн далбааг тэвэрч буйгаар зургаа даруулсан бол 23 дахь хуудаст өөрийнхөө үеийн залуусыг “Засгийн газраас хэрхэн мэдээллээ хамгаалах. Хувийн нууцад тань нэвтэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах” гэх асуудлаар зөвлөгөө бүхий ярилцлага өгчээ. Тус сэтгүүлийг АНУ-ын Засгийн газраас худалдаанд гаргахыг хориглоод буй ч “Wired” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Марк Робинсон “хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилж байна” хэмээн буруутгаж, шүүхэд гомдол гаргажээ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

архипов:
америкийн ардчилалийн алтан хараацай
2014-08-22
зочин:
энэ хүн зөв ч бай буруу ч бай. монголчуудын хувьд эх орноосоо урвасан урвагч. урвагч гэж ийм л хүнийг хэлэх байх даа гэж бодож байна.
2014-08-21
ковер:
хуучин цагт ковер гэхээр хивс санаанд бууна. одоо цагт ковер болох эр мөн хүүхэн л гэж ярих болж дээ.
2014-08-21