Обама иргэнийхээ амийг нэхэв
АНУ-ын иргэн, Франс пресс агентлагийн сэтгүүлч Жеймс Фоулиг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид цаазаар авч буй видео бичлэгээ цацсан билээ. Тэд Обамаг Иракт явуулж буй цэргийн ажиллагаагаа зогсоохгүй бол эх оронд нь хөл тавьсан Америк иргэдийг хороохоо сануулсан юм. Ерөнхийлөгч Обама амиа алдсан иргэнийхээ амийг нэхэж мэдэгдэл хийсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр Иракт сайн сайхны төлөө явуулж буй цэргийн ажиллагаагаа хугацаанаасаа өмнө цуцлахгүй гэдгийг онцлоод “Халифын вант улс”-ын тэргүүн Бакар аль-Багдадыг бууж өгөхийг шаардсан байна.
6
Обама “АНУ-ын иргэн ямар ч утгагүй шалтгааны золиос болж амиа алдлаа. Жеймс Фоулигийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж байна. Би Ерөнхийлөгчийн хувиар амлахад түүний амийг заавал нэхэх болно. АНУ иргэдээ ч хамгаалах болно, Иракийн ард түмнийг ч хамгаалах болно” гэж хэлжээ.
5
Сэтгүүлч Жеймс Фоулигийн гэр бүлийг өчигдөр тэргүүн хатагтай Мишель Обама Цагаан ордонд хүлээн авч уулсан тухай “AFP” агентлаг уламжлав.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ