Хирошимад 32 хүн амиа алдав
Японы Хирошима хотод хэдэн долоо хоногийн турш орсон аадар борооны улмаас хөрсний гулгалт үүссэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус бүс нутагт хөрсний гулгалтын улмаас 32 хүн амиа алдаж, 11 хүн сурагггүй алга болжээ. Мөн аадар борооны улмаас цахилгаан тасарч, ундны усны хомсдолд орсон байна.
5
Засгийн газраас Хирошима хотод хоёр сая ам.долларын тусламж үзүүлж, аврагч болон тусгай ангийнхныг илгээжээ. Аврагчид хамгийн сүүлд орон сууцны нурингад даруулсан 34 настай эмэгтэй болон гурван настай хүүгийн цогцсыг гаргаж авсан байна. Тус хотод 700 гаруй байшин нурж, гурван сургууль үйл ажиллагаагаа зогсоожээ.
5
Ерөнхий сайд Шинзо Абе амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, эхний ээлжинд 100 мянган ам.долларыг хуваан олгохоор болжээ. Мөн Хирошима хотод байрлах Атомын цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоосон тухай “NHK” телевиз мэдээллээ.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ