Жэки Чан хүүгийнхээ өмнөөс уучлалт гуйв

img

Хятадын нэрт жүжигчин Жэки Чаны хүү Жэйси Чан энэ долоо хоногийн эхээр хар тамхи хэрэглэсэн хэмээн цагдаагийнханд саатуулагдсан билээ. Тэрбээр Тайваний уран бүтээлч Кай Котой хамт баригдсан юм. Тэгвэл Жэки Чан хүүгийнхээ өмнөөс уучлалт гуйсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Намайг Лондон хотод зохион байгууллагдсан Хятадын кино долоо хоногт оролцож байх үед хүү минь цагдаагийнханд баригдсан. Би Бээжинд ирсэн даруйдаа хүүтэйгээ уулзахыг хүссэн ч цагдаа нар зөвшөөрөгүй. Удаан гуйсны эцэст өчигдөр 10 минут орчим хүүтэйгээ утсаар ярьсан. Жэйси надад хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх эм, тариа хэрэглээгүй гэдгээ учирласан. Би хүүдээ итгэж байна. Олон нийтийг хоёр хувааж буй энэхүү мэдээллээс болж хүүгийнхээ өмнөөс уучлалт гуйя. Хүү минь ямар ч буруугүй. Энэ хэргийн үнэн учир олдох болтугай” гэж хэлжээ.

6

Энэхүү хэргийн талаар нийтэд мэдээллэхийг хориглосон гэж Бээжингийн цагдаагийн газраас мэдэгджээ. Тайваний талаас иргэн Кай Ког хүлээн авах асуудлаар Бээжингийн удирдлагуудтай ярилцсан ч үр дүнд хүрээгүй байна. Кай Ко Тайваньд Жэки Чанаас илүү алдартай уран бүтээлч аж.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
толбороо толоод дахин сураач дээ . нээлттэй шуу дээ. хогширсон бол тэтгэвэртээ гараач дээ.
2014-08-22
зочин:
хөөе нааддипломууд чинь хөгширчөөд ажилд авахгүй банйа. 2-рт дахин сургахгүй гээр боловсрол олгодог хэн байсан юм. хэн хохирох уу монгол хохирно. хэндп ашигитай орос манайхаас мөнгө хүүлнэ. тэр нь хэнд чхэрэггүй. хэдэн хөгшчүүл бидэнд л тоосонд дарагдаад байж байна.
2014-08-21
kkkkkk:
chaki huugeee surgaj chadaagui l bna da.manai genet oroo busgaa tsagaar bayjsan baychuudiin huuhduud l tomoojooguitei adilhan ym daa
2014-08-21
chinii naad hogoor chin yadiin :
diflomnii goluud manaid hereggui bolsoon hu
2014-08-21