Бан Ги Мүн: Хэлэх үг алга

img

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Газын зурваст хүчин төгөлдөр хэрэгжиж байсан гал зогсоох гэрээ хүчингүй болсны дараа өөрийн байр сууриа илэрхийлжээ. Израйль, Палестин болон хэт даврагч “Хамас” бүлэглэлийн удирдлагуудыг Бан Ги Мүн  буруутгаж, гал зогсоох гэрээг зөрчсөн буруутанг шийтгэж, ял асуухаа мэдэгдсэн байна.

5

Газын зурваст зургаан хоногийн хугацаанд гал зогсоох гэрээ хэрэгжсэн ч өчигдөр хугацаанаасаа өмнө цуцлагдсан юм. Израйлийн тал “Хамас” бүлэглэлийг буруутгаж байгаа ч Палестины талаас Израйлийн Засгийн газрыг буруутгаж буй.

5

Ерөнхий нарийн бичгийн дарга энэ асуудлаар шуурхай хуралдаан зохион байгуулах шийдвэр гаргаж, Газын зурвас руу илгээж буй хүмүүнлэгийн тусламжаа багасгахаар болжээ. Бан Ги Мүн мэдэгдлийнхээ дараа твиттер хуудастаа “Хэлэх үг алга. Гал зогсоох гэрээг гурван тал байгуулж чадвал санхүүгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. Тэдэнд тусламж бус дайсагнасан харилцаа чухал бололтой” гэж жиргэжээ.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
ban gi mun andaa odoo naaduulaa orhio orhi
2014-08-21
çî÷èí:
хэт даврагч “хамас” бүлэглэлийн удирдлагуудыг ãý÷èõæýý òýãâýë *ing èçðàéëèéã þó ãýõ âý...
2014-08-21
зочин:
израйльд бол палестин бие хамгаалах чадваргүй л байлгах сонирхол байгаа. тэгэхээр одоо хамасыг дуусган гээд дайраад байгаа юм даа.
2014-08-21