Монголыг сонирхох Хятад төр
БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар энэ сарын 21, 22-ний өдрүүдэд айчлал хийж буй. Олон улсын анхаарлыг татаж буй энэхүү айлчлалыг дэлхийн хэвлэлүүд хэрхэн дамжуулж байгааг хүргье.
5
БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголд ирэв
5
Хятадын “www.scmp.com” сайтБНХАУ-ын дарга Си Зиньпин гэргий Пөн Ли-Юань болон албаны хүмүүсийн хамт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрлах Чингис хаан олон улсын нисэх буудалд амжилттай газардлаа. Си Зиньпин даргыг тус улсын Гадаад хэргийн сайд Л.Болд болон бусад албаны хүмүүс нь хүлээн авсан байна.
6
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа анх удаа Хятадын томоохон улстөрчийг урьсан нь энэ юм.
5
Энэхүү айлчлалаар хоёр орны гадаад харилцаа болон зам тээврийн асуудлаар ярилцаж, томоохон гэрээнүүдийг үзэглэхээр болсон байна. БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад хийх айлчлалаа өндөрлүүлсэнийхээ дараа Казахстан улсад айлчлал хийхээр болжээ. Монголыг сонирхох Хятад төрийн айлчлал албан ёсоор эхэллээ.
5
Си Зиньпин Улаанбаатарт газардлаа
5
Хятадын “Синьхуа” агентлаг
БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад хоёр хоногийн хугацаатай төрийн айлчлалаа эхлүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сарын эхээр Си Зиньпин болон тэргүүн хатагтай Пөн Ли-Юанийг эх орондоо айлчлал хийхийг урьсан юм.
6
БНХАУ-ын дарга Си Зиньпин болон тэргүүн хатагтай Пөн Ли-Юань нарыг нийслэл Улаанбаатар хотод газардах үед Монголын төлөөлөгч болон ард түмэн нь найрсагаар хүлээн авав. Си Зиньпинийг Гадаад хэргийн сайд Ван И болон албаны хүмүүс дагалдан явж буй. Энэхүү айчлалаас өмнө Си Зиньпин “Монгол Улсад айлчлал хийх нь хоёр орны хувьд томоохон алхам болно. Мөнхийн хөрштэйгээ найрсаг харьцаатай байх нь улс орны амин чухал асуудал билээ” хэмээн онцолж байсан юм. Тус айлчлалын хүрээнд нийслэл Улаанбаатар хот “А” зэрэглэлийн хамгаалалт гаргаж, Си Зиньпин, тэргүүн хатагтай Пөн Ли-Юанийг хамгаалж байна. Айлчлалын хүрээнд 100 гаруй асуудал ярилцахаар төлөвлөсөн гэж Хятадын гадаад хэргийн сайд Ван И-гийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн билээ.
6
Энэ жил Хятад Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Мөн “Хятад Монголын найрсаг харилцааны гэрээ” байгуулсны 20 жилийн ой тохиож буй юм. БНХАУ-ын дарга Си Зиньпин энэхүү түүхэн цаг мөчид Монгол Улсад айлчлах нь Хятад Монголын харилцааны түвшинг шинэ шатанд хүргэх магадлалтай гэж олон улсын шинжээчид үзэж буй. Хятад Монгол хоёр орон 2003 онд найрсаг хөршийн харилцааг байгуулж, 2011 онд стратегийн түншлэлийн харилцаатай болсон юм. Хятад болон Монгол хоёр орны харилцаа дахиад нэг шат өгсөхөд Си Зиньпиний айлчлал голлох үүрэгтэй билээ.
6
Монголд айлчилж буй хоёр дахь дарга
6
Өмнөд Солонгосын “Yonhapnews.co.kr” агентлагАзи тивийн бар хэмээгддэг БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад хоёр хоногийн хугацаатай төрийн айлчлалаа албан ёсоор эхлүүлж, тус улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой тун удахгүй хэлэлцээрийн ширээний ард суух гэж байна.
6
Си Зиньпин даргын айлчлал Монгол Улсад томоохон өөрчлөлт авчирна хэмээн олон улс таамаглаж буй. Газрын баялаг, өргөн уудам газар нутагтай Монгол Улсад Хятад үргэлж анхаарлаа хандуулж, эдийн засгийн хувьд байнга дэмждэг билээ.
6
2003 онд Монгол Улсын экс Ерөнхийлөгч Н.Багабанди БНХАУ-ын дарга Ху Жин Таог урьж байсан. Энэхүү түүхэн уулзалтаас 11 жилийн дараа дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад ирэв.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ