Төрийн эргэлт хийсэн генерал Ерөнхий сайд болов
Тайландын төрийн эрхийг гартаа авсан генерал Прают Чан Оча Ерөнхий сайдаар сонгогдсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Түүнийг хууль тогтоох байгууллагын 197 гишүүн дэмжиж, Ерөнхий сайдаар сонгосон байна. Тэрбээр ирэх онд болох сонгууль хүртэл Ерөнхий сайд болон армийн генералын албыг давхар хашихаар болжээ. Прают Чан Оча өнгөрсөн гуравдугаар сард Тайландад төрийн эргэлт хийж, Засгийн эрхийг авсан юм.
6
Экс Ерөнхий сайд Йинглак Чинавтра албаа хүлээлгэн өгсөний дараа тус улс Ерөнхий сайдгүй болсон билээ. Прают Чан Оча энэ үүргийг түр хугацаагаар гүйцэтгэж, парламентын гишүүдийн хамтаар шийдвэр гаргахаа ард түмэндээ амласан байна.
6
Бангкок хотын иргэд Прают Чан Очаг Ерөнхий сайдаар сонгогдсоны дараа тайван жагсаал зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Иргэд “Армийнхан засгийн эрхийг гартаа авсан нь Тайландын хөгжлийг хойш татаж байна” хэмээв. Өнөөг хүртэл Бангкок хотод армийнхан хяналтаа тогтоосон хэвээр байгаа юм.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ