Мэрайя Кэри хуримын ойгоо тэмдэглэв
Дуучин Мэрайя Кэри хөтлөгч Ник Кэннон нар өчигдөр хуримынхаа ойгоо тэмдэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хосууд хуримаа хийгээд зургаан жил болжээ. Тэд хоёр хүүхдийнхээ хамтаар Лас Вегас хотноо хуримын ойгоо тэмдэглэж, хуримын бөгж солилцсон байна.
7
Өнгөрсөн сараас эхлэн олон улсын хэвлэлүүд тэднийг салахаар шийдэж, тусдаа амьдарч байгаа хэмээн мэдээлж байсан юм.
6
Дуучин бүсгүй твиттер хуудаснаа гэр бүлийнхээ зургийг байршуулаад “Жаргалтай байна. Бурхан надад авьяас заяасан шигээ гайхалтай нөхөр, хүүхдүүд бэлэглэсэн. Би таны ачийг хэзээ ч мартахгүй” хэмээн жиргэжээ.
6
Харин Ник Кэннон хуримынхаа ойгоор эхнэртээ өөрийн гараар хийсэн эрвээхий хэлбэртэй мөнгөн бөгжийг бэлэглэж, олон төрлийн цэцгээр эхнэрийнхээ хөргийг бүтээж, Лас Вегас хотын төвд байрлуулж, гэнэтийн бэлэг барьсан тухай “TMZ” сайт мэдээлэв. Тэд 11 насны зөрөөтэй билээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ