Том Хэнкс эхнэрээсээ сална
Холливуудын нэрт жүжигчин Том Хэнкс 26 жил ханилсан эхнэр Рито Уилсоноос салахаар болжээ.
7
Гэрчүүдийн мэдээлсэнээр тэд жилийн өмнөөс нэг нэгэнтэйгээ харьцахаа больсон бөгөөд өнгөрсөн сар Том Хэнкс Нью Йоркт байрлах гэрээсээ өөрийн эд зүйлсээ авч нүүсэн гэв.
7
Тэд байнга муудалцдаг бөгөөд Том Хэнкс хоёр жилийн өмнөөс сэтгэл зүйчээс зөвлөгөө авч эхэлсэн гэв. Хосууд дөрвөн хүүхэдтэй бөгөөд Рито Уилсон хүүхдүүдээ өөр дээрээ өсгөхөөр болсон байна. Жүжигчин залуу ирэх долоо хоногоос эхлэн Австрали улсад очиж шинэ уран бүтээлд тоглохоор болсон юм. Тэрбээр кинонд тоглохоосоо өмнө гэр бүлийнхээ асуудлыг шийдвэрлэхээр, шаргуу хөөцөлдөж эхэлсэн тухай “TMZ” сайт мэдээллээ.
7Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ