“Дийлдэшгүй 4” кинонд Жэки тоглоно

img

Хятадын нэрт жүжигчин Жэки Чан 2016 онд нээлтээ хийх “Expendables 4” буюу “Дийлдэшгүй 4” кинонд тоглохоор болжээ. Энэ тухай жүжигчин Сильвестер Сталлоне хэвлэлийнхэнд мэдэгдэж, Жэкитэй нэг баг болох нь нэр төрийн хэрэг гэжээ. Тус уран бүтээлийн гуравдугаар анги өнгөрсөн сарын 15-нд албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд нийт 145 сая ам.долларын ашиг олсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

6

Эхний гурван ангид нь тоглосон жүжигчин Жет Ли дараагийн ангид тоглох бодолгүй байгаагаа Сталлонед хэлсэн гэнэ. Тиймээс Жет Лигийн оронд Жэки Чаныг тоглуулахаар шийдвэрлэсэн байна. Жэки “Дийлдэшгүй 4” киноны багийнханд талархалаа илэрхийлж, Ази тивийн шилдэг төлөөлөл байхаа амлажээ.  Мөн жүжигчин Сильвестер Сталлоне твиттер хуудастаа 1993 онд Жекитэй хамт авахуулсан зургаа байршуулж “Шинэ дайчин” хэмээн жиргэсэн байна.

6

Дараагийн цувралд Арнольд Шварценеггер, Харрисон Форд, Антонио Бандерас, Мил Гебсон зэрэг алдартнууд тоглохоос татгалзжээ. Энэ тухайгаа Арнольд Шварценеггер хэлэхдээ “Би их хөгширчээ. Одоо тэтгэвэртээ гарлаа. “Дийлдэшгүй 3” бол миний сүүлчийн уран бүтээл” хэмээсэн аж.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zasasassas:
xaxa byryy orchuuljee ugaasaa zochin jujigchid ni harrison ford antonio banderas 1 l toglono
2014-08-21