“Нарантуул”-ын худалдаачид цэвэрлэгээний материал хандивлажээ
Монголын залуучуудын холбооноос энэ сарын 25-нд тохиох “Монголын Залуучуудын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийгэмд тустай үйл ажиллагаануудыг зохион байгуулж буй аж.
о
Үүний хүрээнд Ажиа гэгээний санаачилгаар, гадаад дотоодын сүсэгтэн олны хандив, дэмжлэгээр босч буй “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн бүтээн байгуулалтын ажилд нэгдэж буй юм байна. Тэд өнөөдөр “Нарантуул” олон улсын худалдааны төвд худалдаа эрхэлдэг хувь хүмүүсээс тусламж хүсч, нээлтийн ажиллагаанаас өмнө “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн цэвэрлэгээний ажилд шаардлагатай зүйлсийг цуглуулжээ.
л
Тус төвд худалдаа эрхэлдэг иргэн н.Энхбаатар, н.Золзаяа, Төмөрөө, Ганчимэг, Дэлэгмаа, Наранцэцэг, Уранчимэг, Дуламсүрэн, Сувд, Түвшинбаатар, н.Саранцэцэг, н.Отгондэлгэр, н.Сүглэгмаа, н.Сарантуяа, Д.Нямаа, Д.Хоролсүрэн нар буяны үйлсэд олны тус багаддаггүйг санаж, чин сэтгэлийн хандив харамгүй өргөсөн байна. Худалдаачидаас угаалгын нунтаг, алчуур, гарын болон эдийн саван, резинэн, давуун бээлий зэрэг цэвэрлэгээ хийхэд шаардлагатай бүх материал цугларсан гэнэ.
л
“Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн нээлт энэ сарын 28-нд болно. МЗХ, МОХ болон Монголын сурагчдын холбоо нэгдэж нээлтийн өмнө барилгын их цэвэрлэгээ хийхээр болсон ба энэ ажилд нийт залуусаа ч уриалаад байгаа билээ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ