Тэгш тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан авто зам, уулзваруудын засварын ажлыг дуусгаж, хөдөлгөөн нээх, автомашины түгжрэл ихэсдэг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай” А/714 дугаар захирамж гаргасан.
а
Захирамжийн дагуу өнөөдөр /VIII.22/-өөс эхлэн энэ сарын 31-ний өдрийг дуустал 07.00-21.00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 22, 24, 26, 28, 30-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцоно.
ө
Харин сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 23, 25, 27, 29, 31-ний өдрүүдэд хөдөлгөөнд оролцуулахаар түр зохицуулалт хийсэн. Энэ зохицуулалтын дагуу өнөөдөр автомашины улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин хязгаарлагдсан бүсэд замын хөдөлгөөнд оролцоно.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ