Осолдсон онгоцны сэгийг буцаан авахыг хүсэв

img

Малайзын агаарын тээврийн “МН17” онгоц өнгөрсөн сарын дундуур Амстердамаас Куала Лампур руу нисч явахдаа Украины Грабово хотод осолдсон юм. Ослын улмаас 290 зорчигч болон багийн 15 гишүүн амиа алдсан билээ. Олон улсын шинжээчид ослын газар ажиллаж байгаа ч өнөөг хүртэл хэргийн шалтгааныг олж чадахгүй байгаа юм.

1

Шинжээчдийн багийг тэргүүлж буй Европын холбооны аюулгүй зөвлөлийн дарга Александр Хааг “Ослын газар эхэлж ирсэн Украины салан тусгаарлагч нар онгоцны эд анги болон шаардлагатай эд зүйлсийн байршлыг өөрчилсөн нь ихээхэн хүндрэл учруулж байна. Одоо хүртэл хэрэг илрэхгүй байгаа нь үүнтэй нягт холбоотой” хэмээн хэлжээ.

Малайзын Засгийн газар “МН17”-ийн сэгийг буцаан авахыг хүссэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус улсын Ерөнхий сайд Нажиб Разак энэ асуудлаар Украины төрийн тэргүүн Петр Порошенкотой утсаар ярилцсан ч тодорхой үр дүнд хүрээгүй аж.

1

Ослын газарт хяналтаа тогтоосон “Бүгд найрамдах Донецк улс”-ын Ерөнхий сайд Александр Бородай “МН17”-ийн сэг болон зорчигчдын цогцосыг хүлээлгэн өгөх бодолгүй байгаагаа илэрхийлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ