Гагаг тоглолтоо цуцлахыг шаардав

img

Тайваний их сургуулийн хэдэн мянган оюутан, залуус дуучин Леди Гагаг тоглолтоо цуцалж, эх оронд нь хөл тавихгүй байхыг сануулжээ. Ирэх сарын 12, 13-ны өдрүүдэд Гага тус улсад “Born This Way” хэмээх тоглолтоо хийхээр болсон юм.

1

Тус тоглолтын тасалбарын борлуулалт 80 хувьтай байгаа аж. Харин оюутнууд дуучин бүсгүйг өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлж, хэтэрхий гажиг, хувцаслалт нь ой гутмаар хэмээн шүүмжилж, тоглолтоо нэн даруй цуцлахыг шаарджээ. Мөн Тайваний урлагийн сургуулийн 100 гаруй оюутан Гагаг эх оронд нь ирж, тоглолтоо хийсэн тохиолдолд тоглолтыг нь түйвээхээ сануулсан байна.

Нийслэл Тайбэй хотод байрлах АНУ-ын Элчин сайд яамны гадна “Гагаг орохыг хориглоно” хэмээн бичсэн лоозон барьцгаасан залуус суулт зарласан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ