Засаг даргын орлогч нар нийтийн тээврийнхэнд амжилт хүсэв
Нийслэлийн Засаг даргын А/714 дугаар захирамжийн дагуу энэ сарын 22-ноос 31-нийг дуустал автомашины сүүлийн тоо тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөн оролцуулах зохицуулалт хийж буй. Харин эдгээр өдрүүдэд 500 төгрөгийн тасалбараар өдрийн турш нийтийн тээврийн бүх хэрэгслээр сэлгэлт хийж зорчих шинэ үйлчилгээг иргэддээ санал болгож байгаа юм.
ыы
Нийслэлийн Тээврийн газартай албан ёсны гэрээтэй ажилладаг нийтийн тээврийн 25 компани шинэ үйлчилгээг иргэддээ үзүүлж байгаа бөгөөд өнөөдөр нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар компанийн ажилтнуудтай уулзсан байна. Уулзалтын үеэр “Нийслэлийн Засаг даргын санаачилсан нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтаар хэрэгжүүлэх гэж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Бидний хамтдаа хэрэгжүүлж буй цагийн хуваарийн дагуу, шуурхай автобусны үйлчилгээ иргэдийн хэрэгцээ, сэтгэлд нийцнэ гэдэгт найдаж байна. Нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс та бүхэнд амжилт хүсье” хэмээн мэдэгджээ.
ы
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ