Намын гишүүдийг хувийн бизнестэй байхыг хориглов

img

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Хөдөлмөрийн намын гишүүдийг хувийн бизнестэй байхыг хориглосон шийдвэрт гарын үсэг зурсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ким Чен Ун “Ард түмэндээ үйлчлэх ёстой намын эрхэм гишүүд хувийн бизнес болон хоёроос илүү орон сууцтай байж болохгүй. Хэрвээ танай гэр бүлийн хоёроос илүү хүн намын гишүүн бол машинтай байж болно” хэмээн төв телевизээр хэлжээ.

6

Энэхүү тушаал ирэх сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжих бөгөөд одоо хувийн бизнестэй гишүүдийг нэн даруй улсын санд тушааж, зохих ёсны нөхөн төлбөрийг эргүүлэн олгохоор болсон байна. Хөдөлмөрийн нам 10 мянган гишүүнтэй бөгөөд тэдний 90 хувь нь иргэд аж.

5

Ким Чен Уны хэвлэлийн албаны дарга Ким Ху Жэн “Намын гишүүд намдаа үнэнч байх учиртай. Тэд нэг сэтгэлээр намдаа үйлчлэх ёстой. Өөр зүйлд анхаарлаа хандуулах нь агуу удирдагчийг үл тоосон хэрэг” гэж хэлжээ.

5

Өмнөд Солонгосын тагнуулын мэдээгээр “Намаасаа гарч, дэлгүүр, цайны газар зэргээ үргэлжлүүлэн хийх хүсэлтэй 100 гаруй хүнийг баривчилсан” гэв. Өмнөдийн Засгийн газрын тэргүүн уг тушаалыг “Хэтэрхий нэг талыг барьсан, мунхаг шийдвэр” хэмээн шүүмжилсэн байна.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

daranguilagch:
ene nohoriig chin harin mongold heden sar bailgachihwal 76balarah ym bn daa
2014-08-22
zev :
manaid ingevel taarna nam nereer ard tumniig shuldag jenko battulga metiin luivarchid
2014-08-22
ардууд:
иргэнд харин чиний эолгойны эргээ хэзээ нэгэн цагт гарах болов уу
2014-08-22
irgen:
энэ жаалын толгойны эргээ хэзээ гарах юм бол доо.
2014-08-22
stuppid:
yamar hogiin *k ve
2014-08-22