Нийтийн тээврийн өнөөдрөөс эхлэн үйлчлэх чиглэл
Арав хоногийн хугацаанд /VIII.22-31/ нийтийн тээврийн автобусны чиглэл өөрчлөгдөж, иргэд өдрийн турш 500 төгрөгийн тусгай тасалбараар сэлгэн сууж, нийтийн тээврийн үйлчилгээг авах боломжтой болсон. Эхний өдөр иргэд автобусны чиглэлээ мэдэхгүй, тасалбарын учрыг сайн ойлгохгүй тохиолдол гарч байна.
т
Тухайн өдөрт бүтэн үйлчлэх 500 төгрөгийн тусгай тасалбарыг бүх автобусны буудал болон нийтийн тээвэр дотор борлуулж байгаа. Өдөр бүр үйлчлэх тасалбар өөр, өөр өнгөтэй байх ба өнөөдөр цэнхэр өнгийн тасалбараар иргэд зорчино. Нийтийн тээврийн хэрэгслүүд богино эргэлт хийж байгаа бол зарим чиглэл уртассан байна. Тухайлбал, Таван шараас Офицеруудын ордон хүртэл 80 автобус хоёр минутын зайтай, Сэлбийн амнаас Зайсан хүртэл 40 автобус гурван минутын зайтай, Чингэлтэйгээс ТЭЦ-3 хүртэл 30 автобус долоон минутын зайтай, Нисэхээс Дүнжингарав хүртэл 20 автобус найман минутын зайтай явж буй аж.
р
Нийтийн тээврийн дэлгэрэнгүй чиглэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ