“Хамас” бүлэглэлийн гурван толгойлогч амиа алджээ
Палестины хэт даврагч “Хамас” бүлэглэлийн гурван толгойлогч өчигдөр Газын зурвасаас холгүй орших Рафах хотод Израйлийн армийн нисэх хүчин гэнэтийн дайралт хийх үеэр амиа алдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Гэнэтийн дайралтын үеэр “Хамас” бүлэглэлийн орлогч Мухаммед Абу Шамала, зэвсэгт хүчний толгойлогч Раедаль-Атар болон “Ирэм” бүлэглэлийн толгойлогч Мухаммед Бархум нар амиа алдсан гэж Палестины Батлан хамгаалахын яамнаас мэдээлжээ.
.
Энэ үйл явдлын дараа “Хамас” бүлэглэл Израйлийн цэргийн хуаран руу дунд тусгалын пуужин харвасан тухай НҮБ-аас мэдээллээ. Газын зурваст хэд хэдэн удаа бөмбөг тэсэлж, 15 хүний аминд хүрч, дунд сургуулийн байрыг галдан шатаасан байна. “Хамас” бүлэглэлээс гурван толгойлогчийнхоо амийг нэхэж Израйлийн талтай дайтаж, дахин гал зогсоох гэрээ байгуулахгүй гэдгээ мэдэгдэв.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ