Сирийн армийнхан ялалт байгуулжээ

img

Сирийн ардын армийнхан Дамаск хотоос 500 км цаана орших “Орэх” хэмээх бүс нутагт гэнэтийн ажиллагаа явуулж 50 гаруй алан хядагчийг устгасан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Батлан хамгаалах яамны сайд Давоод Ражиха хэлэхдээ “Амиа алдсан алан хядагчдын дийлэнх нь Ливи болон Йеменчүүд байсан. Армийнхан мөн 20 гаруй алан хядагчийг баривчилсан” гэжээ.

5

Армийнхан алан хядагчдын хуаран руу их буугаар цохилт өгч мөн Дамаскаас хойд зүгт орших “Калямун” хот руу агаараас цохилт өгчээ. Гэнэтийн ажиллагааны үеэр өөрийгөө “Калямун” вант улсын хаан хэмээн зарласан Абу Абдалла аль Ираки гэгчийг устгаж, 100 гаруй дайчныг нь олзолсон байна. Мөн Туркийн хилийн орчимд байрлаад буй “Туркмен Барих” хэмээх алан хядах бүлэглэлийн  толгойлогч Абдул Амь Ир гэгчийг устгаж, цэргийн зөвлөх Хамер аль Женн гэгчийг баривчилсан аж. Дээрх цэргийн ажиллагааны дараа армийнхан Алеппо хотоос 370 км цаана байрлах “Ноун” хэмээх тосгонд эрхээ тогтоосон “Эрзун Жин” гэх аялан хядах бүлэглэлийн 150 гаруй дайчинг нь устгаж, толгойлогчийг нь баривчилжээ.

5

Тус улсын Ерөнхийлөгч Башар аль Ассад ялалт байгуулж, эх газрыг нь чөлөөлөхөд оролцсон армийн нийт бүрэлдэхүүнд талархалаа илэрхийлж, мөнгөн урамшуулал олгосон байна. Тэрбээр “Сирийн армийнхан ялалт байгууллаа. Тун удахгүй эх оронд минь ардчиллыг салхи үлээх болно” гэжээ.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
ashgvidee ta nariin zub shvv
2014-08-23
хүүхэн:
ассад мундаг юм. америкуудыг өшиглө
2014-08-23
bold:
mash sain baina odoo sirid jinhene ardchilal bi bolono
2014-08-22
bold:
mash sain baina odoo sirid jinhene ardchilal bi bolono
2014-08-22
daichin:
zuit bugdig n ustga odo islamist uls uldej bg tednig but tsohvol ylalt bolno
2014-08-22
army:
zuv bna. shudraga yos hezeed yalna.
2014-08-22
mongol:
bolj dee hoorhii ih zobson doo uneneer ybuul ene dee.
2014-08-22
ulaan:
zob doo amerikuudiin gar hol bolson *uudiig tonilgo
2014-08-22