Непалд 200 гаруй хүн амиа алдав

img

Непал улсад сүүлийн хэд хоног орсон аадар борооны улмаас 200 гаруй хүн амиа алдаж 100 гаруй хүн сураггүй болсон тухай “www.chinadaily.com.cn” мэдээллээ. “Үер, хөрсний гулгалтын улмаас 100 мянган хүн орон гэрээ алдсан. Мөн цэвэр ус, хүнс тэжээлийн хомсдолд орсон” гэж тус улсын Онцгой байдлын яамнаас мэдэгдэв.

1

Ерөнхий сайд Сушил Коирала “Непал улсад олон улс анхаарлаа хандуулахыг хүсч байна.  Ганцхан долоо хоног орсон борооны улмаас 200 гаруй иргэн амиа алдлаа. Мөн гурван муж үерт автаж, 40 мянган иргэн гэрэл цахилгаангүй хагас сар боллоо. НҮБ, “Улаан Загалмай”, “Хавирган сар” олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн тусламж илгээхийг хүсч байна” гэжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Непал улсад 2.5 сая ам.долларын тусламж илгээхээ мэдэгдэж, амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

boldoo:
yag unen ene teneg solongos ene nub gedeg huchtei baiguullagiig bur shaln deer unagalaal daa.
2014-08-23
baagii:
ene neg hujaaj solongosiin erliiz teneg uvgun hudlaa neeeh emegnel ilerhiilsen amitan baih ymaa. tiim tom baiguullagiig udirdaj baij.. ter hamas izerial 2iin dainiig hucheer boliulah heregtei shd
2014-08-22