Майли Сайрус “MTV”-д оролцохгүй

img

Нью-Йорк хотноо тун удахгүй 20 дахь удаагийн “MTV” шагнал гардуулах ёслол болох гэж байна. Энэ удаагийн наадамд Холливууд болон Европ, Ази тивийн 200 гаруй уран бүтээлч оролцож 39 номинацийн төлөө өрсөлдөх билээ. Энэ удаагийн наадамд дуучин Мадонна, Жастин Тимберлейк, Бритни Спирс, Жастин Бэйбир, “Maroon 5” хамтлаг, Селена Гомез, Жей Зи, Бруна Марс, Ашер, Фарелл Уильямс зэрэг алдартнууд оролцохгүй гэв. Дуучин Бруна Марс, Фарелл Уильямс нар “MTV”-д оролцох хугацаа нь тоглолттой давхцаж буй учир нэг жил өнжихөөр шийдсэн бол бусад уран бүтээлч шалтгаанаа хэлэхээс татгалзжээ.

1

Сүүлийн үеийн мэдээгээр дуучин Майли Сайрус “MTV” холбооны шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, энэ жилийн наадамд оролцохгүй болсон гэж “Hollywoodlife.com” мэдээллээ. Өнгөрсөн жилийн “MTV”-д наадамд Майли хэтэрхий задгай хувцас өмссөнөөс гадна, тайзан дээр биеэ зөв боловсон авч яваагүй юм. Тэрбээр дуучин Робин Тикийн хамтаар “We Cant Stop” хэмээх дуугаа дуулж байхдаа дотуур хувцас өмссөнөөс гадна, өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал үзүүлэх хэтэрхий задгай бүжиг бүжиглэсэн юм. Энэ жил зохион байгуулагчид Майлиг дээрх үйлдлээ давтахгүй байхыг сануулсан ч дуучин бүсгүй шаардлагыг биелүүлэхээс татгалзжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ