Бекхэмийн том хүүгийн зүрх шархлав

img

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн том хүү Бруклиний зүрх шархалсан тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Өнгөрсөн сарын эхээр Бруклин АНУ-ын залуу уран бүтээлч Члое Моретз гэх охинтой болзож, үерхэж эхэлсэн хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Тэгвэл Моретз өчигдөр Нью Йоркийн гудамжаар шинэ найз хөвгүүнтэйгээ болзож байгаад хэвлэлийнхний дуранд өртжээ. Тэд ихэд дотно байснаас гадна хос бөгж, хос пүүз өмсч, хамтдаа авахуулсан зургаа твиттер, инстаграмдаа байршуулсан байна.

1

Бруклин, Моретз хоёрыг үерхэхийг Викториа Бекхэм хориглосон нь тэднийг салах шалтгаан болсон гэж “TMZ” сайт мэдээлэв. Салаад удаагүй байгаа найз охиноо өөр хөвгүүнтэй үерхэх болсныг дуулсан Бруклин твиттер хуудастаа “Шархалсан зүрх” хэмээн бичсэн бол Бекхэм “Эр хүн зоригтой байх хэрэгтэй. Сэтгэлийн тэнхээтэй байгаарай, Бруклин” хэмээн жиргэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

show time:
za argachgu bzde ingj showdaj bj l olnii anxaarald orj mongo togrogoo zoxicuuldag bailgu hehe
2014-09-02
show time:
jujgiin xumuus yumaa haha boon show xiichex yumaa xajuudaa suulgaj bgaal sxan yriltsana bzde
2014-09-02