Зарим сургууль, цэцэрлэгийн засварын ажил эхлээгүй байна

img

Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгасан байна. Тус байгууллагаас өнөөдөр сэтгүүлчдэд шалгалтын дүнгээ танилцуулав.

р

Шалгалтад нийслэлийн ерөнхий боловсролын 36 сургууль, 43 цэцэрлэг, зургаан оюутны байрыг хамруулжээ. Хичээлийн шинэ жил эхлэхэд 10 хүрэхгүй хоногийн хугацаа үлдсэн энэ үед засварын ажлаа хийж дуусаагүй, бүр эхлээгүй сургууль, цэцэрлэгүүд байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид хэлж байв.

р

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 103, 174, 173 дугаар цэцэрлэгүүдийн бохирын шугамын засвар, гадна талбайн тохижилт эхлээгүй байгаа бол 124 дугаар сургуулийн гадна тохижилтын ажлын тендер зарлагдаагүй байгаа аж. Мөн Хан-Уул дүүргийн 34, 75, 12, 27, 46, 53, 72 дугаар цэцэрлэгийн цахилгаан сантехникийн засвар эхлээгүй байжээ. Сонгинохайрхан дүүргийн 81дугаар цэцэрлэг төсөв байхгүй учир засвар хийгээгүй бол 62 дугаар сургуулийн дээврийн засвар эхлээгүй байгаа гэнэ.

р

Харин Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургууль, “Баянзүрх” цогцолбор сургуулийн биеийн тамирын заалны засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх тендерийг дөнгөж зарлаад буй аж. Сургууль, цэцэрлэгийн засварын ажлын тендер зарлагдаагүй, дөнгөж зарлагдаж байгаа зэрэг нь өмнө авсан тендерүүд буцсан, тендерийн маргаан гарсан гэх мэт асуудал үүссэнээс болсон байна.

о

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн зүгээс “ЕБС, цэцэрлэгийн удирдлагад есдүгээр сарын нэгний өдрөөс өмнө засварын ажлыг дуусгах. Хичээлийн шинэ жил эхлэсэн үеэр барилгын засварын ажил хийж байгаа тохиолдолд  аюулгүйн ажиллагааг дээд зэргээр хангаж ажиллах” зэрэг үүрэг даалгаврыг өгсөн гэж мэдээллээ.

р

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин :
чингэлтэй дүүргийн 74 цэцэрлэг гэж буруу бичсэн юм бишүү цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн байна шүү дээ
2014-08-28
наран:
хуучин туршлагатай ажилчдыг шинэчлэл нэрээр халсанаар ажлаа мэдэхгүй дээр нь чадваргүй хүмүүс ажлаа хийж чадахгүй л байна даа одоо найм хоног үлдэж байхад яаж засварын ажил хийгдэх юм болдоо ингэж л шинэчлэлийн ажил явагдаж байгаа юм даа
2014-08-22