Канцлер Украинд ирлээ
Германы Канцлер Ангела Меркель Украинд хэлэлцээр хийхээр ирсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Оросын эрх баригчид Украины зүүн хязгаарын хотууд руу тусламжийн цуваа илгээсэн. Гэвч уг цувааг хил давуулахыг хориглосонтой холбоотойгоор Канцлер Киевийн удирдлагуудтай ярилцахаар ирснээ мэдэгджээ.
f
Оросын 100 гаруй ачааны машин өчигдөр 14.00 цагийн үед Украины Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зүүн хязгаарын Луганск мужид очсон байна. Хилчдийн мэдээлсэнээр эдгээр цувааны тал нь Оросын хил рүү буцсан гэв. Канцлер энэ үйл явдлын дараа Оросын эрх баригчдыг буруутгаж Украины дотоод асуудалд хөндлөнгөөс оролцсон нь увайгүй хэрэг гэжээ. Тэрбээр “Украины Ерөнхийлөгч тусламжийн цувааг хил нэвтрүүлэх зөвшөөрөл өгөөгүй байхад Оросын тусламжийн цуваа хил давлаа. Хэрвээ энэ үйл явдлаас болж дайн гарсан бол хэн харицлагыг нь хүлээх байсан бэ. Удирдлага нь зөвшөөрөөгүй байхад эхэлж, шийдвэр гаргахгүй байхыг Путинд зөвлөж байна” хэмээн хэлжээ.
f
Зөвшөөрөлгүй нэвтэрсэн машинууд хоол, ус, халаагуур, тамхи ачиж явсан хэмээн Оросын талаас мэдэгдэв. Өнөөдөр канцлер Украины болон салан тусгаарлагч нарын төлөөлөлтэй уулзахаар болжээ.
f
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ